7 Хурлын майхан, гэрчлэлийн авдар ба түүн дээрх өршөөлийн суудал, майхны бүх тавилга,
8 бас ширээ, түүний хэрэгслүүд, шижир алтан дэнлүүний суурийг түүний бүх хэрэгсэлтэй нь хамт, утлагын тахилын ширээ,
9 бас шатаалт тахилын ширээ, түүний бүх хэрэгсэл, угаалгын сав ба түүний суурь,
10 нэхмэл хувцас болох тахилч Аароны ариун хувцас ба түүний хөвгүүдийн тахилчийн үүрэг гүйцэтгэхдээ өмсөх хувцаснуудыг,
11 бас тослох тос, ариун газарт зориулсан анхилуун утлагыг Миний чамд тушаасан бүхний дагуу тэд үйлдэг гэв.
12 ЭЗЭН Мосед айлдан—
13 Чи Израилийн хөвгүүдэд хэл. “Та нар Миний амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ бол үеийн үед Би болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би бол та нарыг ариусгагч ЭЗЭН гэдгийг та нарт мэдүүлэх болно.