7 Мосе майхан авч, хуарангийн гадна хуарангаас нэлээд зайдуу барьж, түүнийгээ хурлын майхан гэж нэрлэв. ЭЗЭНийг хайсан хүн бүр хуарангийн гадна байгаа хурлын майханд очдог болов.
8 Мосег майхан уруу явах бүрд, бүх ард түмэн босон хүн бүр өөрийн майхны аманд зогсож, Мосег майханд ортол түүний араас ширтэн хардаг байв.
9 Мосег майханд орох бүрд үүлэн багана буун ирж, майхны аманд тогтдог байлаа. ЭЗЭН Мосетэй ярьдаг байв.
10 Бүх ард түмэн майхны аманд тогтон буй үүлэн баганыг харахдаа, хүн бүр өөрийн майхны аманд босож, мөргөдөг байв.
11 Ийнхүү хүн анд нөхөртэйгөө ярьж байгаа мэт, ЭЗЭН Мосетэй нүүр нүүрээрээ тулан ярьдаг байлаа. Мосе хуаран уруу буцах хүртэл түүний зарц залуу, Нуны хүү Иошуа майхнаас холддоггүй байв.
12 Дараа нь Мосе ЭЗЭНд—Хараач, Та надад “Энэ ард түмнийг авчир” гэж айлддаг атлаа надтай хамт хэнийг явуулахаа Та Өөрөө надад мэдүүлээгүй. Түүнээс гадна Та “Би чамайг нэрээр чинь мэднэ. Мөн чи Миний мэлмийд тааллыг олсон” гэж айлдсан.
13 Одоо тэгэхлээр би Танд залбиръя. Хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон юм бол Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч, би Таныг мэдье. Ингэснээр би Таны мэлмийд тааллыг олох юм. Энэ үндэстэн Таны ард түмэн гэдгийг ч харгалзан үзээч гэв.