Египетээс Гарсан Нь 34:10-16 АБ2004

10 Тэгэхэд Бурхан—Харагтун, Би гэрээ байгуулах гэж байна. Бүх дэлхийд ямар ч үндэстний дунд бүтээгдээгүй гайхамшгуудыг Би чиний бүх ард түмний өмнө үйлдэнэ. Чиний дунд нь амьдарч байгаа ард түмэн бүгдээрээ ЭЗЭНий үйлсийг харах болно. Учир нь Миний чамд хийх гэж байгаа үйлс нь аймшигтай юм.

11 Энэ өдөр Миний чамд юу тушааж байгааг сахихыг анхаар. Би чиний урдаас аморичууд, канаанчууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хөөж гаргана.

12 Чи очиж буй газрынхаа оршин суугчидтай ямар ч гэрээ байгуулж болохгүй гэдгийг анхаар. Эс тэгвэл энэ нь та нарын дундах урхи болно.

13 Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун багануудыг бяцлаж, тэдний Ашерын модон шонгуудыг нь цавч.

14 (Чи өөр ямар ч бурханд мөргөж болохгүй. Учир нь Хардагч нэртэй ЭЗЭН бол хартай Бурхан билээ).

15 Чи тэр газрын оршин суугчидтай гэрээ байгуулж, тэд өөрсдийн бурхадтай завхайрч, өөрсдийн бурхдад тахил өргөөд, тэр тахилаасаа ид хэмээн хэн нэгэн нь чамайг урих вий.

16 Чи тэдний охидоос хөвгүүддээ авч, тэдний охид нь бурхадтайгаа завхайрч, бас чиний хөвгүүдийг бурхадтайгаа завхайруулах вий.