Египетээс Гарсан Нь 34:22-28 АБ2004

22 Долоо Хоногуудын Баяр буюу улаан буудайн ургацын анхны үрийн баярыг тэмдэглэ. Жилийн эцэст Ургац Хураалтын Баярыг тэмдэглэ.

23 Жилд гурван удаа танай бүх эрчүүд Израилийн Бурхан, Эзэн БУРХАНы өмнө үзэгдэх ёстой.

24 Учир нь Би үндэстнүүдийг чиний урдаас хөөж, хил хязгаарыг чинь өргөн уудам болгоно. Жилд гурван удаа чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө үзэгдэхээр ирэх тэр үед ямар ч хүн чиний газарт шунахайрахгүй.

25 Чи Миний тахилын цусыг исгэсэн талхтай хамт бүү өргө. Дээгүүр Өнгөрөх Баярын тахилыг ч өглөө болтол бүү үлдээ.

26 Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв.

27 Дараа нь ЭЗЭН Мосед—Эдгээр үгсийг бичиж ав. Учир нь эдгээр үгсийн дагуу Би чамтай болон Израильтай гэрээ байгуулсан билээ гэв.

28 Мосе тэнд ЭЗЭНтэй хамт дөчин өдөр, дөчин шөнө байлаа. Тэр талх ч идсэнгүй, ус ч уусангүй. Арван Хууль буюу гэрээний үгсийг хавтангууд дээр тэр бичив.