2 Зургаан өдөр ажлаа хийгээд, харин долоо дахь өдрийг ЭЗЭНд бүрэн амрах амралтын өдөр буюу ариун өдөр болго. Энэ өдөр аливаа ажил хийдэг хэн боловч үхэх ёстой.
3 Амралтын өдөр та нар өөрсдийн ямар ч гэр оронд гал асааж болохгүй гэв.
4 Мосе Израилийн хөвгүүдийн бүх цуглаанд хандаж—ЭЗЭН энэ зүйлийг тушаасан.
5 “Өөрсдийнхөө дундаас ЭЗЭНд хандив ав. Зүрхнээсээ өгөхийг хүссэн хүн түүнийгээ ЭЗЭНий хандив болгон авчраг. Тэдгээр нь: алт, мөнгө, хүрэл,
6 хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,
7 улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод,
8 гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан амтлагч,