27 Захирагчид ефод болон цээживчинд суулгах чулуунууд болон оникс чулуунуудыг,
28 гэрэлтүүлгэнд болон тослох тосонд мөн анхилуун утлагад зориулан амтлагч болон тосыг авчрав.
29 ЭЗЭНий хийгтүн гэж Мосегээр дамжуулан тушаасан бүх ажлуудад зориулах даавууг авчрахаар зүрхэндээ хөтлөгдсөн израильчууд, эрэгтэй ба эмэгтэй бүх хүмүүс ЭЗЭНд сайн дурын өргөлийг авчрав.
30 Тэгээд Мосе Израилийн хөвгүүдэд—Үзэгтүн, ЭЗЭН Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээр нь дуудав.
31 Тэрээр түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг болон бүх ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь
32 алт, мөнгө, хүрлээр уран хийцийн ажил хийлгэж,
33 суулгах чулуунуудыг засах, модоор сийлэх аливаа зохион бүтээх ажлыг хийлгэхийн тулд юм.