5 “Өөрсдийнхөө дундаас ЭЗЭНд хандив ав. Зүрхнээсээ өгөхийг хүссэн хүн түүнийгээ ЭЗЭНий хандив болгон авчраг. Тэдгээр нь: алт, мөнгө, хүрэл,
6 хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,
7 улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод,
8 гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан амтлагч,
9 оникс чулуунууд, ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой.
10 Та нарын дундаас ур дүйтэй хүн болгон ирж, ЭЗЭНий тушаасан бүхнийг хийтүгэй.
11 Үүнд: асар болон түүний майхан, түүний бүтээлэг, гогцоонууд, дүнзнүүд, хөндлөвч модод, баганууд ба углууруудыг нь,