1 Ариун газрын бүтцийн бүх ажлыг хэрхэн гүйцэтгэхийг мэдэх мэргэн ухаан, ойлголтыг ЭЗЭНээс авсан Безалел, Охолиаб болон ур дүйтэй хүн болгон ЭЗЭНий тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэх болно гэв.
2 Тэгээд Безалел, Охолиаб болон ЭЗЭНий ур чадвар өгсөн ур дүйтэй хүн болгоныг зүрх нь хөдөлсөн хүн бүрийг Мосе үүнийг гүйцэтгэх ажилд дуудав.
3 Тэгээд ариун газрын бүтцийн ажлыг гүйцэтгэхэд зориулж Израилийн хөвгүүдийн авчирсан бүх хандивыг тэд Мосегээс хүлээн авлаа. Өглөө бүр хүмүүс түүнд сайн дурын өргөлүүд авчирсаар байлаа.
4 Ариун газрын бүх ажлыг хийж байсан бүх урчууд тус бүр хийж байсан ажлаасаа ирцгээж,
5 Мосед—Биднийг хийгтүн гэж ЭЗЭН тушаасан босголтын ажилд хангалттай хүрэх хэрэгцээнээс илүүг ард түмэн авчирч байна гэв.