1 Безалел хуайс модоор авдар хийсэн бөгөөд түүний урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас ажээ.
2 Тэр түүнийг дотор гаднагүй шижир алтаар бүрээд, түүнийг бүхэлд нь тойруулан алтан эмжээр хийжээ.
3 Тэр авдарт зориулж дөрвөн хөл дээр нь дөрвөн алтан цагиргуудыг, нэг талд нь хоёр цагираг, нөгөө талд нь хоёр цагираг байхаар хийжээ.
4 Тэгээд хуайс модоор дамнуургууд хийж, тэдгээрийг шижир алтаар бүрэв.
5 Авдрыг зөөхийн тулд дамнуургуудаа авдрын хажуу талууд дахь цагиргуудад хийв.
6 Тэр шижир алтаар өршөөлийн суудлыг хийсэн бөгөөд түүний урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас ажээ.