10 Тэгээд тэр хуайс модоор урт нь хоёр тохой, өргөн нь нэг тохой, өндөр нь нэг тохой хагас ширээ хийв.
11 Тэрээр түүнийг шижир алтаар бүрж, бүхэлд нь тойруулан алтан эмжээр хийв.
12 Мөн түүнийг бүхэлд нь тойруулан алганы энгээр хөвөө хийв. Хөвөөг бүхэлд нь захлан алтан эмжээр хийв.
13 Тэр түүнд дөрвөн алтан цагираг цутгаад, тэднийг дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт байрлуулав.
14 Хөвөөний дэргэд цагиргууд буюу ширээг зөөх дамнуургуудад зориулсан тогтоогчууд байжээ.
15 Ширээг зөөх дамнуургуудыг тэр хуайс модоор хийж, тэднийг алтаар бүрэв.
16 Ширээн дээрх хэрэгслүүд болох ундаан өргөлийг хийх таваг, сав, аяга, хундага мэтийг тэр шижир алтаар хийжээ.