Египетээс Гарсан Нь 37:18-24 АБ2004

18 Дэнлүүний суурийн хажуугаас нь гарах зургаан салаа байсан бөгөөд нэг хажуугаас нь дэнлүүний суурийн гурван салаа гарч ирж, нөгөө талаас нь дэнлүүний суурийн гурван салаа гарч ирж байв.

19 Гурван хундага нь нэг салаан дахь болцуу ба цэцэг мэт гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй хийгджээ. Нөгөө гурван хундага нь нөгөө салаан дахь болцуу ба цэцэг мэт гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй хийгджээ. Дэнлүүний сууриас гарч ирэх зургаан салааны хувьд ийм байв.

20 Дэнлүүний сууринд гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй буюу болцуу ба цэцэгтэй нь адил дөрвөн хундага байлаа.

21 Дэнлүүний сууриас гарах зургаан салааны хувьд үүнээс гарсан эхний хос салааны доор нэг болцуу, хоёр дахь хос салааны доор нэг болцуу, гурав дахь хос салааны доор нэг болцуу байв.

22 Тэдгээрийн болцуунууд болон салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгдмэл байв. Бүхэлдээ энэ нь шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл байжээ.

23 Тэр түүний долоон дэнлүүг галын чимхүүр ба тавиуруудтай нь хамт шижир алтаар хийв.

24 Дэнлүүний суурь болон бүх хэрэгслийг нэг талант шижир алтаар бүтээв.