26 Тэрээр оройг болон хажуу талуудыг нь бүхэлд нь тойруулаад, эврүүдийнх нь хамтаар уг тахилын ширээг шижир алтаар бүрэв. Тэр бүхэлд нь тойруулан алтан эмжээр хийв.
27 Түүнийг зөөх дамнуургуудыг тогтоох хоёр алтан цагиргийг эмжээрийнх нь доор, хоёр эсрэг талд нь хийжээ.
28 Тэрээр хуайс модоор дамнуургуудыг хийж, тэднийг алтаар бүрэв.
29 Тэрээр ариун тослох тос болон сүрчиг найруулагчдын бүтээгдэхүүн болох цэвэр, анхилуун утлагыг амтлагчаар хийв.