1 Тэгээд тэр хуайс модоор шатаалт тахилын ширээг хийв. Түүний урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой ажээ.
2 Тэрээр дөрвөн өнцөгт нь эврүүдийг нь хийв. Эврүүд нь түүнтэй нэгдмэл байсан ба тэр түүнийг хүрлээр бүрэв.
3 Тэгээд тэр тахилын ширээний бүх л хэрэгслүүд болох савнууд, утгуурууд, угаагуурууд, махны дэгээнүүд ба бойпоруудыг нь хийв.
4 Тэрээр тахилын ширээнд зориулж түүний амсрынх нь доор тахилын ширээний голд хүрэхээр хүрэл сараалжин торыг доошлуулж тавихаар хийв.
5 Мөн хүрэл торын дөрвөн буланд тэр дамнуургуудын тогтоогч болгон дөрвөн цагираг цутгажээ.
6 Тэрээр хуайс модоор дөрвөн дамнуургыг хийж тэдгээрийг хүрлээр бүрэв.
7 Тахилын ширээг зөөх дамнуургуудыг түүний хажуу талууд дахь цагиргуудад суулгав. Дамнуургыг дотор талдаа хөндий банзаар хийжээ.