1 Цаашлаад, ариун газарт үйлчлэх үйлчлэлд зориулан тэд ЭЗЭНий Мосед тушаасны дагуу хөх, ягаан, час улаан даавуугаар нарийн сүлжсэн хувцас хийсэн бөгөөд бас Ааронд ариун хувцас хийв.
2 Тэрээр алт болон хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингаар ефод хийв.
3 Тэгээд хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингатай хамт сүлжихийн тулд тэд гөлмөн алтыг давтан цохиж, нарийн утас болгон зүсэж, уран хүний ажлыг хийв.
4 Тэд ефодод холбогдох хоёр мөрөвчийг хийсэн ба дээд талын хоёр өнцөгт нь холбожээ.