10 Тэд түүн дээр дөрвөн эгнээ чулуунуудыг суулгав. Эхний эгнээнд бадмаараг, молор, маргад,
11 хоёр дахь эгнээнд оюу, индранил ба очир алмааз,
12 гурав дахь эгнээнд нал эрдэнэ, гартаам ба ягаан болор,
13 дөрөв дэх эгнээнд биндэрьяа, оникс, хаш чулуу байв. Тэд эдгээрийг суулгахдаа алтан хүрээтэй сууринд суулгажээ.
14 Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн тоогоор байв. Эдгээр нь нэрсийнх нь тоогоор арван хоёр бөгөөд тус бүр дээр нь арван хоёр овгийн нэрсээс тамганы сийлбэрээр сийлбэрлэсэн байв.
15 Тэд цээживчин дээр шижир алтаар сүлжмэл олс мэт гинжийг хийв.
16 Тэд хоёр алтан хүрээтэй суурь, хоёр алтан цагираг хийгээд хоёр цагиргаа цээживчний хоёр үзүүрт холбов.