1 Тэгэхэд Мосе хариулан—Хэрэв тэд надад итгэхгүй, миний үгийг сонсохгүй бол яах вэ? Учир нь тэд “ЭЗЭН чамд үзэгдээгүй” гэж хэлж магадгүй гэв.
2 ЭЗЭН түүнээс—Чиний гарт байгаа чинь юу вэ? гэж асуухад, тэр—Таяг гэж хариулсанд
3 Тэр—Түүнийгээ газар хая гэж айлдав. Тэр таягаа газар хаяхад, таяг нь могой болсонд Мосе түүнээс зугтав.
4 Харин ЭЗЭН Мосед—Гараа сунган сүүлнээс нь барь гэлээ. Тэр гараа сунган түүнийг барихад, могой гарт нь таяг болов.—
5 Энэ нь тэдний өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН чамд үзэгдсэнийг тэдэнд итгүүлэхийн тулд юм гэж айлдав.