Египетээс Гарсан Нь 4:12-18 АБ2004

12 Тиймээс одоо яв! Би Өөрөө чиний амтай хамт байж, чиний юу хэлэхийг чамд заана гэв.

13 Харин тэр—Өө, Эзэн, Та хүссэн хүнээ явуулаач! гэсэнд

14 ЭЗЭНий уур хилэн Мосегийн эсрэг бадарч—Леви хүн Аарон гэдэг ах чамд байхгүй юу? Тэр хэл яриа сайтайг Би мэднэ. Үзэгтүн, тэр чамтай уулзахаар гарч ирж байна. Тэр чамайг хараад зүрхэндээ баярлана.

15 Чи түүнтэй ярьж, үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Би та нарын юу хийхийг чинь та нарт заана.

16 Тэр чиний оронд ард түмэнтэй ярина. Тэр чиний амыг орлоно. Чи түүнд Бурхан шиг байна.

17 Чи энэ таягийг гартаа барьж, үүгээр тэмдгүүдийг үйлдэнэ гэж айлдав.

18 Тэгээд Мосе тэндээс холдож, хадам эцэг Иетрогийнд буцан очоод, түүнд—Би Египетэд байгаа өөрийн ах дүү нар уруу буцан очиж, тэдний амьд эсэхийг хармаар байгаа тул намайг явуулаач гэсэнд Иетро Мосед—Амар тайван яв даа гэж хэлэв.