1 Тэгээд ЭЗЭН Мосед хандан,—
2 Эхний сарын эхний өдөрт чи хурлын майхны асрыг босгох ёстой.
3 Тэгээд чи тэнд гэрчлэлийн авдрыг байрлуулж, авдрыг хөшгөөр далдал.
4 Чи ширээг дотогш оруулж, үүнд хамаарагдах зүйлсийг цэгцэл. Чи дэнлүүний суурийг оруулаад, дэнлүүнүүдийг нь суулга.
5 Цаашлаад, чи гэрчлэлийн авдрын өмнө утлагын алтан тахилын ширээг тавиад, асрын үүдний хөшгийг тат.
6 Тэгээд хурлын майхны асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуул.