24 Дараа нь ширээний эсрэг зүгт асрын өмнө талд, хурлын майхан дотор дэнлүүний суурийг тавив.
25 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр ЭЗЭНий өмнө дэнлүүнүүдийг асаалаа.
26 Дараа нь тэр хурлын майхан дотор хөшигний өмнө алтан тахилын ширээг байрлуулав.
27 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр анхилуун утлагыг түүн дээр шатаав.
28 Тэгээд тэр асрын үүдэнд хөшиг өлгөв.
29 ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэр хурлын майхны асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуулж, түүн дээр шатаалт тахил болон идээн өргөлийг өргөв.
30 Тэгээд тэр угаалгын савыг хурлын майхан ба тахилын ширээний хооронд байрлуулж, угаалганд зориулан дотор нь ус хийв.