Египетээс Гарсан Нь 5:3-9 АБ2004

3 Тэд—Еврейчүүдийн Бурхан бидэнтэй уулзсан. Цөл уруу гурван өдрийн аянд биднийг явуулаач. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд тахил өргөе. Эс тэгвэл Тэр бидэн дээр тахал болон сэлэмтэй бууна гэцгээв.

4 Харин Египетийн хаан тэдэнд—Мосе, Аарон нар аа! Та нар юунд ард түмнийг ажлаас нь хөндийрүүлнэ вэ? Явж өөрсдийнхөө ажлыг хий гэв.

5 Фараон—Хар, энэ газрын ард түмэн эдүгээ маш олон. Та нар тэдний ажлыг зогсоож байна гэж бас хэлэв.

6 Ингээд тэр өдөр Фараон ард түмний дээр буй ажлын дарга нар болон харгалзагчдад зарлиг буулгаж,—

7 Та нар ард түмэнд тоосго хийхэд нь зориулж урьдынх шигээ сүрэл өгдгөө цаашид боль. Тэд явж, өөрсдөдөө сүрэл хурааг.

8 Харин тэдний урьд хийж байсан тоосгыг тэр тоогоор нь хийлгэ. Та нар тоог нь бүү хас. Тэд залхуу учир “Биднийг явуулаач. Өөрсдийн Бурханд тахил өргөе” гэж хашхирч байна.

9 Тэдний ажлыг бүр хүнд болговол тэд түүнийгээ хийж, худал үгсийг анхаарахаа болино гэв.