26 “Израилийн хөвгүүдийг цэргийн эрэмбээр Египетийн газраас гарга” гэж ЭЗЭН Аарон, Мосе нарт айлдсан билээ.
27 Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах талаар Египетийн хаан Фараонд хэлсэн хүмүүс бол Мосе, Аарон билээ.
28 Египетийн нутагт ЭЗЭН Мосед айлдсан тэр өдөр
29 ЭЗЭН Мосед хандан—Би бол ЭЗЭН. Миний чамд айлдсан бүхнийг Египетийн хаан Фараонд хэл гэв.
30 Гэвч Мосе ЭЗЭНий өмнө—Үзэгтүн, би уран цэцэн ярьж чадахгүй. Намайг Фараон яаж сонсох билээ? гэж хэлэв.