1 ЭЗЭН Мосед—Үз. Би чамайг Фараонд Бурхан шиг болгосон. Чиний ах Аарон эш үзүүлэгч чинь болно.
2 Миний чамд тушаасан бүхнийг чи хэл. Чиний ах Аарон “Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуул” хэмээн Фараонд хэлэх болно.
3 Гэвч Би Фараоны зүрхийг хатууруулж, Өөрийн тэмдэг ба Өөрийн гайхамшгуудыг Египетэд олон болгоно.
4 Фараон та нарыг сонсохгүй үед Би Өөрийн мутрыг Египет дээр тавьж, агуу шийтгэлүүдээр дамжуулж, Өөрийн цэргүүд болох Өөрийн ард түмэн Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргана.
5 Би Өөрийн мутраа Египет дээр сунгаж, Израилийн хөвгүүдийг тэдний дундаас гаргахад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв.