1 ЭЗЭН Мосед—Фараонд очиж, түүнд “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.
2 Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзвал, Би чиний бүх нутаг дэвсгэрийг мэлхийгээр цохино.
3 Нил мэлхийгээр дүүрч, тэдгээр нь гарч ирээд, чиний ордонд, чиний унтлагын өрөөнд, орон дээр чинь, чиний зарц нарын гэрт ба ард түмэнд чинь, чиний зууханд, гурилын саванд орно.
4 Чамд, чиний ард түмэнд болон чиний бүх зарц нарт мэлхий гарч ирнэ»” гэж хэл хэмээн айлдав.
5 ЭЗЭН Мосед—Ааронд “Таягтай гараа гол мөрөн, горхи, цөөрмүүдийн дээгүүр сунгаж, Египетийн нутагт мэлхий оруул” гэж хэл хэмээв.
6 Аарон гараа Египетийн усан дээгүүр сунгасанд, мэлхийнүүд гарч ирээд Египетийн нутгийг бүрхэв.