10 Тэр—Маргааш гэж хэлэв. Мосе—Бидний Бурхан ЭЗЭН шиг нэгэн байхгүй гэдгийг танд мэдүүлэхийн тулд таны хэлснээр байх болтугай.
11 Та болон танай гэрүүд, таны түшмэд, таны ард түмнээс мэлхий зайлж, зөвхөн Нилд л үлдэнэ гэж хариулав.
12 Мосе, Аарон нар Фараоныхаас гараад, Фараонд учруулсан мэлхийн талаар Мосе ЭЗЭНээс хашхиран гуйв.
13 ЭЗЭН Мосегийн үгийн дагуу үйлдэв. Мэлхийнүүд гэр, хашаа болон талбайнуудаас гарч үхэцгээв.
14 Хүмүүс тэднийг цуглуулж овоолсонд, газар өмхийрөв.
15 Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд, зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй.
16 ЭЗЭН Мосед—Ааронд “Таягаа сунган газрын тоосыг цохь. Тэр нь Египетийн бүх нутаг даяар бөөс болох болтугай” гэж хэл хэмээв.