Египетээс Гарсан Нь 8:16-22 АБ2004

16 ЭЗЭН Мосед—Ааронд “Таягаа сунган газрын тоосыг цохь. Тэр нь Египетийн бүх нутаг даяар бөөс болох болтугай” гэж хэл хэмээв.

17 Тэд тийнхүү үйлдэв. Аарон таягаа барьсан гараа сунган, газрын тоосыг цохиход, бөөснүүд хүн, малд шавав. Египетийн нутаг даяар газрын бүх тоос нь бөөс болон хувирсан.

18 Илбэчид илбээрээ бөөс гаргах гэж оролдсон боловч чадсангүй. Бөөснүүд хүн, малд шавав.

19 Илбэчид Фараонд—Энэ бол Бурханы хуруу гэж хэлжээ. Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.

20 ЭЗЭН Мосед—Өглөө эрт босож, Фараоныг усанд ирэхэд нь түүний өмнө очоод түүнд “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.

21 Хэрвээ чи Миний ард түмнийг явуулахгүй бол Би чамд болон чиний зарц нар, чиний ард түмэнд болон танай гэрүүд уруу бөөн ялааг явуулна. Египетчүүдийн гэрүүд, мөн тэдний амьдардаг газар нь бөөн ялаагаар дүүрнэ.

22 Харин тэр өдөр Би Өөрийн ард түмний байгаа Гошен газрыг тусгаарлан, тэнд ямар ч ялаан сүрэг байлгахгүй. Ингэснээр ЭЗЭН Би энэ газар нутагт байгаа гэдгийг чамд мэдүүлэх болно.