Египетээс Гарсан Нь 8:23-29 АБ2004

23 Би Өөрийн ард түмэн ба чиний ард түмний хооронд зааг тавина. Энэ тэмдэг маргааш биелэх болно»” гэж хэл хэмээн айлдав.

24 ЭЗЭН тийнхүү үйлджээ. Тоо томшгүй бөөн ялаа Фараоны ордон болон түүний зарц нарын гэр, Египетийн бүх газарт ирэв. Асар олон ялаанаас болж газар хоосров.

25 Фараон, Мосе Аарон нарыг дуудан—Явж, энэ газарт өөрсдийн Бурханд тахил өргө гэж хэлэв.

26 Мосе—Тэгж болохгүй. Бид египетчүүдийн жигшдэг юмсыг өөрсдийн Бурхан ЭЗЭНд өргөх болно. Хэрэв бид египетчүүдийн нүдэн дээр, тэдний жигшдэг юмсыг өргөвөл, тэд биднийг чулуугаар цохих биш үү?

27 Бид цөл уруу гурван өдрийн аянд явж, өөрсдийн Бурхан ЭЗЭНд Түүний тушаасанчлан тахил өргөх ёстой гэж хэлэв.

28 Фараон—Би та нарыг явуулна. Та нар цөлд өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ тахил өргөөрэй. Харин та нар битгий их хол яваарай. Миний төлөө гуйгаач гэв.

29 Мосе—Үзэгтүн, би танайхаас гармагцаа ЭЗЭНээс гуйна. Тэгвэл маргааш бөөн ялаа Фараон болон түүний зарц нар, түүний ард түмнээс зайлна. Харин Фараон ард түмнийг ЭЗЭНд тахил өргүүлэхээр явуулалгүй дахин бүү мэхлээрэй гэж хэлэв.