28 Фараон—Би та нарыг явуулна. Та нар цөлд өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ тахил өргөөрэй. Харин та нар битгий их хол яваарай. Миний төлөө гуйгаач гэв.
29 Мосе—Үзэгтүн, би танайхаас гармагцаа ЭЗЭНээс гуйна. Тэгвэл маргааш бөөн ялаа Фараон болон түүний зарц нар, түүний ард түмнээс зайлна. Харин Фараон ард түмнийг ЭЗЭНд тахил өргүүлэхээр явуулалгүй дахин бүү мэхлээрэй гэж хэлэв.
30 Мосе Фараоныхаас явж, ЭЗЭНээс гуйв.
31 ЭЗЭН Мосегийн хэлсэн ёсоор үйлдэж, бөөн ялааг Фараон болон түүний зарц нар, түүний ард түмнээс зайлуулж, нэгийг ч үлдээсэнгүй.
32 Гэвч Фараон энэ удаа ч мөн зүрхээ хатууруулан, ард түмнийг явуулсангүй.