1 ЭЗЭН Мосед—Фараонд очиж, түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.
2 Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзаж, барьсаар байвал
3 ЭЗЭНий мутар хээр байгаа чиний мал сүрэг, адуу, илжиг, тэмээ, үхэр, хонин дээр чинь аймшигт тахал өвчнөөр бууна.
4 Харин ЭЗЭН Израилийн мал болон Египетийн малыг зааглаж, Израилийн хөвгүүдийн бүх малаас нэг нь ч үхэхгүй»” гэж хэл хэмээн айлдав.