30 Гэхдээ та болон таны зарц нар одоогоор ЭЗЭН Бурханаас айхгүй байгаа гэдгийг би мэдэж байна гэж хэлэв.
31 (Тэгэхэд арвай боловсорч, маалинга цэцэглэж байсан учир маалинга болон арвай сүйтгэгдэв.
32 Харин улаан буудай, хөц буудай нь ургаагүй байсан учир сүйтгэгдсэнгүй.)
33 Мосе Фараоноос салан хотоос гарч, ЭЗЭН уруу гараа сунгалаа. Аянга, мөндөр зогсож, газарт бороо цутгахаа болив.
34 Бороо, мөндөр, аянга зогссоныг Фараон хараад, зарц нарынхаа хамтаар дахин нүгэл үйлдэн, зүрхээ хатууруулав.
35 Фараоны зүрх хатуурч, ЭЗЭН Мосегээр дамжуулан айлдсанчлан, Израилийн хөвгүүдийг явуулсангүй.