Естер 1:8-14 АБ2004

8 Уух нь хуулийн дагуу байсан бөгөөд хэн ч албадахгүй байв. Учир нь хүн нэг бүр өөрийнхөө хүслийн дагуу байж болно хэмээн хаан ордныхоо түшмэдэд тушаал буулгасан аж.

9 Хатан Вашти мөн хаан Ахашверошийн ордонд эмэгтэйчүүдэд зориулан найр хийв.

10 Долоо дахь өдөр хааны зүрх дарсанд баясах үедээ, хаан Ахашверошийн өмнө үйлчилж байсан долоон тайган хүн болох Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар ба Каркас нарт ийн тушаав.

11 Хатан Ваштийн гоо үзэсгэлэнг ард түмэн болон ноёдод харуулахын тулд түүнийг хатных нь титэмтэйгээр хааны өмнө авчрахыг тушаав. Учир нь тэр ихэд үзэсгэлэнтэй ажээ.

12 Гэвч хатан Вашти тайгануудаар дамжуулсан хааны тушаалаар ирэхээс татгалзав. Тэгэхэд хаан ихэд уурсан, цээжин дотор нь хилэн дүрэлзэв.

13 Тэгээд хаан цаг үе ойлгодог мэргэн хүмүүстэй ярилцан (Учир нь хууль болоод шударга ёсыг мэддэг бүхний өмнө хааны ярих нь ёс заншил байв.

14 Перс болон Медийн долоон ноён хааны шадрууд Каршена, Шетар, Адмата, Таршиш, Мерес, Марсена ба Мемукан нар нь хаанд ойр бөгөөд хаант улсынхаа дотор эхний байранд суудаг.)—