1 Гурав дахь өдөр нь Естер хатныхаа хувцсыг өмсөн, хааны дотоод ордонд хааны өрөөний өмнө зогсоход ордны үүдний өөдөөс харсан өрөөндөө хааны сэнтийдээ хаан залран байв.
2 Хаан Естер хатныг ордон дотор зогсож байгааг харсанд Естер хааны тааллыг олж, хаан Естер уруу гартаа барьсан очирт алтан таягаа сунгав. Тэгэхэд Естер ойртон очиж, очирт таягийн үзүүрт хүрэв.
3 Тэгээд хаан түүнд—Хатан Естер чамайг юу зовоов? Чи юу хүсэж байна вэ? Хаант улсын тал ч байсан, чамд өгөх болно гэв.
4 Тэгэхэд Естер—Хэрэв хаан таалах аваас, хаан болон Хаман энэ өдөр миний түүнд бэлтгэсэн найранд ирэгтүн гэж хэлэв.
5 Хаан—Бид Естерийн хүслийн дагуу үйлдэхийн тулд Хаманыг түргэн авчир гэв. Тэгээд хаан болон Хаман Естерийн бэлдсэн найранд ирэв.