Естер 5:3-9 АБ2004

3 Тэгээд хаан түүнд—Хатан Естер чамайг юу зовоов? Чи юу хүсэж байна вэ? Хаант улсын тал ч байсан, чамд өгөх болно гэв.

4 Тэгэхэд Естер—Хэрэв хаан таалах аваас, хаан болон Хаман энэ өдөр миний түүнд бэлтгэсэн найранд ирэгтүн гэж хэлэв.

5 Хаан—Бид Естерийн хүслийн дагуу үйлдэхийн тулд Хаманыг түргэн авчир гэв. Тэгээд хаан болон Хаман Естерийн бэлдсэн найранд ирэв.

6 Тэд найран дээр дарс ууж байх үед хаан Естерт—Чиний гуйлт юу вэ? Чамд түүнийг чинь өгөх болно. Чи юу хүсэж байна вэ? Хаант улсын тал ч байсан, түүнийг гүйцэлдүүлэх болно гэж хэлэв.

7 Естер хариуд нь—Миний гуйлт болон хүсэлт бол,

8 хэрэв би хааны тааллыг олсон бол, хэрэв хаан миний гуйлтыг гүйцэлдүүлж миний хүссэнийг хийхийг таалбал, хаан болон Хаман миний тэдэнд бэлдэх найранд ирэгтүн! Тэгээд маргааш би хааны хэлснийг хийнэ гэв.

9 Тэгээд Хаман тэр өдөр баяртай, өндөр сэтгэлтэй гарч явлаа. Харин Хаман хааны дааман хаалганы дэргэд Мордехаиг болон тэр түүний өмнө босохгүй, сүрдэн чичрэхгүй байгааг хараад Хаман Мордехаид уурлан хилэгнэв.