1 Тэр өдөр хаан Ахашверош иудейчүүдийн дайсан Хаманы гэрийг хатан Естерт өгсөн бөгөөд Мордехаи хааны өмнө ирэв. Учир нь Естер өөрийнх нь хувьд тэр хэн байсныг илчилсэн ажээ.
2 Тэгээд Хаманаас авсан өөрийн тамгат бөгжөө хаан сугалан авч Мордехаид өгөв. Естер Мордехаиг Хаманы гэрийнхний захирагчаар томилов.
3 Тэгээд Естер хаантай дахин хөлд нь унан уйлж, агаг хүн Хаманы хорон муу төлөвлөгөөг болон иудейчүүдийн эсрэг түүний санаачилсан хуйвалдааныг болиулахыг түүнээс гуйв.
4 Хаан очирт алтан таягаа Естер уруу сунгав. Тиймээс Естер босон, хааны өмнө зогсов.