Естер 9:27-32 АБ2004

27 иудейчүүд өөрсдөдөө, өөрсдийн үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд жил бүрийн тогтоосон цаг болоод ёс журмынхаа дагуу энэ хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд заншил болгон тогтоов.

28 Энэ өдрүүдийг үеийн үед гэр бүл, муж болон хот бүр дурсан санаж, тэмдэглэх ёстой. Пуримийн энэ өдрүүд нь иудейчүүдийн дунд тэмдэглэгдэхээ болих ч юм уу, эсвэл тэдний үр удмын дурсамжаас арилах ёсгүй болов.

29 Тэгэхэд Абихаилын охин Естер хатан иудей Мордехаитай хамт бүрэн эрхтэйгээр энэ хоёр дахь захидлыг бичиж, Пуримийн тухай батлав.

30 Тэрээр амар амгалан болон үнэний үгстэй захидлыг Ахашверошийн хаант улсын зуун хорин долоон мужид бүх иудейчүүдэд илгээж,

31 Пуримийн эдгээр өдрийг тогтоосон цагт сахиулав. Энэ нь иудей Мордехаи болон Естер хатан тэдэнд тогтоосончлон мөн Иудейчүүдийн мацаг барих болон гашуудах талаар өөрсдөдөө болон өөрсдийн үр удамдаа заан тогтоосонтой адил тогтоохын тулд юм.

32 Ийнхүү Естерийн зарлиг нь Пуримийн талаар эдгээр заншлуудыг тогтоосон бөгөөд энэ нь номд бичигдэв.