4 Үнэхээр Мордехаи хааны өргөөнд нэртэй цуутай байсан бөгөөд түүний нэр алдар бүх муж даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи улам бүр нэртэй цуутай болов.
5 Тийнхүү иудейчүүд бүх дайснуудаа илдний ирээр хүйс тэмтрэн устгав. Тэд өөрсдийнхөө өшөөтнүүдийн эсрэг дураараа үйлдэв.
6 Нийслэл Сусад иудейчүүд таван зуун хүнийг алж устгав.
7 Мөн Паршандата, Далфон, Аспата,
8 Пората, Адалиа, Аридата,
9 Пармашта, Арисаи, Аридаи, болон Ваизата нарыг буюу
10 иудейчүүдийн дайсан Хаммедагийн хүү Хаманы арван хөвгүүнийг алсан боловч тэд олзонд гар эс хүрэв.