Езекиел 10:3-9 АБ2004

3 Тэр хүнийг нэвтрэн ороход херубууд нь сүмийн баруун талд зогсож байсан. Дотоод хашааг үүл дүүргэсэн байв.

4 Дараа нь ЭЗЭНий цог жавхлан херубаас дээшлэн, сүмийн босгыг чиглэсэн бөгөөд сүм үүлээр дүүрч, хашаа нь ЭЗЭНий цог жавхлангийн туяагаар дүүрэв.

5 Түүнээс гадна, херубуудын далавчны чимээ нь Төгс хүчит Бурханы ярих үеийн дуу хоолой мэт гаднах хашаанд хүртэл сонсогдов.

6 Тэр маалинган хувцас өмссөн хүнд тушаан—Эргэлдэгч дугуйнуудын хоорондоос, херубуудын хоорондоос галыг ав хэмээн айлдах үед тэр нэвтрэн орж, дугуйны дэргэд зогсов.

7 Тэгэхэд херуб нь херубуудын дунд байсан гал уруу херубуудын хоорондоос гараа сунган, галаас авч, маалинган хувцас өмссөн хүний хоёр гар дээр түүнийг тавив. Тэр түүнийг аваад гарав.

8 Херубууд нь далавчныхаа доор хүний гарын дүрстэй адил юмтай мэт үзэгдэв.

9 Тэгээд намайг харахад, үзэгтүн, херубуудын дэргэд дөрвөн дугуй, херуб болгоны дэргэд нэг нэг дугуй байжээ. Дугуйнуудын төрх нь Таршишийн (молор эрдэнийн) чулууны гялбаа мэт харагдаж байв.