Езекиел 10:9-15 АБ2004

9 Тэгээд намайг харахад, үзэгтүн, херубуудын дэргэд дөрвөн дугуй, херуб болгоны дэргэд нэг нэг дугуй байжээ. Дугуйнуудын төрх нь Таршишийн (молор эрдэнийн) чулууны гялбаа мэт харагдаж байв.

10 Тэдний дүрсийн хувьд гэвэл, тэд дөрвүүлээ адилхан бөгөөд нэг дугуй нь нөгөө дугуйны дотор буй мэт байв.

11 Тэд хөдлөхдөө, дөрвөн зүгийнхээ аль уруу ч чиглэн явах үед эс эргэв. Харин тэд явах үедээ эргэлгүйгээр, хандсан зүгтээ даган явж байв.

12 Тэдний бүхий л бие, тэдний нуруу, гарууд, далавчнууд нь, бас тэр дөрөвт харьяалагдах дугуйнууд нь эргэн тойрондоо дүүрэн нүдтэй байв.

13 Намайг сонсож байхад тэдгээр эргэлдэгч дугуйнууд дуудагджээ.

14 Тус бүр дөрвөн нүүртэй байв. Эхний нүүр нь херубын нүүр, хоёр дахь нүүр нь хүний нүүр, гурав дахь нь арслангийн нүүр бөгөөд дөрөв дэх нь бүргэдийн нүүр байв.

15 Тэгээд херубууд нь дээш босов. Тэд бол Хебар голын дэргэд миний үзсэн амьд биес юм.