1 Түүнээс гадна Сүнс намайг өргөж, ЭЗЭНий өргөөний зүүн зүг харсан зүүн хаалганд авчрав. Харагтун, хаалганы үүдэнд хорин таван хүн байсан бөгөөд ард түмний удирдагч Аззурын хүү Иаазаниа, Бенаиагийн хүү Пелатиа нар тэдний дунд байхыг би үзэв.
2 Тэр надад—Хүний хүү, эдгээр хүмүүс бол энэ хотод гэм бурууг сэдэж, хорон муу зөвлөгөө өгч,
3 “Байшин барих нь ойртсон бус уу? Энэ хот бол тогоо, бид бол мах мөн” хэмээдэг.
4 Тиймээс тэдний эсрэг эш үзүүл, хүний хүү, эш үзүүл гэв.
5 Тэгээд ЭЗЭНий Сүнс над дээр бууж, Тэр надад—“ЭЗЭН ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүл. “Израилийн гэр ээ, та нар ингэж бодож байгаа. Учир нь Би та нарын бодлуудыг мэднэ.