Езекиел 11:17-23 АБ2004

17 Тиймээс “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би та нарыг ард түмнүүдээс цуглуулж, та нарын тараагдсан улсууд дотроос та нарыг буцаан авчрах бөгөөд Израилийн газрыг Би та нарт өгнө»”.

18 Тэднийг тэнд ирэх цагт тэд хамаг жигшүүрт юмс болон хамаг бузар юмсаа тэндээс зайлуулна.

19 Би тэдэнд ганц зүрхийг өгч, тэдний дотор шинэ сүнсийг тавина. Би тэдний махан биеэс чулуун зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг өгнө.

20 Энэ нь тэд Миний дүрэм дотор явж, Миний зарлигийг сахин, түүнийг үйлдэхийн тулд юм. Тэгээд тэд Миний ард түмэн болж Би тэдний Бурхан болно.

21 Харин бузар явдал, жигшүүрт юмсынхаа араас зүрхэндээ хөтлөгддөг хүмүүсийн хувьд гэвэл, тэдний байгаа байдлыг толгой дээр нь буулгана хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.

22 Тэгээд херубууд далавчаа дэлгэхэд дугуйнууд ч тэдэнтэй хамт байсан ба Израилийн Бурханы цог жавхлан нь тэдний дээр эргэлдэв.

23 ЭЗЭНий цог жавхлан хотын дундаас хөөрөн гарч, хотын зүүн талд буй уулан дээр тогтов.