Езекиел 11:7-13 АБ2004

7 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Хотын дунд та нарын тавьсан үхдэл нь мах бөгөөд энэ хот бол тогоо юм. Гэвч Би та нарыг тэндээс гаргана.

8 Та нар илднээс айсан. Тиймээс Би та нарын дээр илдийг авчирна хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна.

9 Би та нарыг хотын дундаас гаргаж, харийнхны гарт тушаах ба та нарын эсрэг шүүлтийг гүйцэтгэнэ.

10 Та нар илдээр алагдана. Би та нарыг Израилийн хил хүртэл шүүнэ. Тиймээс та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

11 Энэ хот та нарт зориулан тогоо болохгүй, та нар ч түүний доторх мах болохгүй. Харин Би Израилийн хил хүртэл та нарыг шүүнэ.

12 Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Учир нь та нар Миний дүрмээр явалгүй, Миний зарлигийг гүйцэлдүүлэлгүй, харин та нарын эргэн тойронд буй үндэстнүүдийн зарлигийн дагуу үйлдсэн юм” гэв.

13 Ийнхүү намайг эш үзүүлж байхад Бенаиагийн хүү Пелатиа үхэв. Тэгээд би нүүрээрээ унан, чанга дуугаар хашхиран—Ээ халаг, Эзэн БУРХАН. Та Израилийн үлдэгсдийг бүрэн устгах гэж үү? гэв.