1 Тэгээд ЭЗЭНий үг надад ирж,—
2 Хүний хүү, эш үзүүлж буй Израилийн эш үзүүлэгчдийн эсрэг эш үзүүлж, өөрсдийн зүрхнээсээ эш үзүүлж буй хүмүүст хандан “ЭЗЭНий үгийг сонсогтун!
3 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Юуг ч үзээгүй атал өөрийн сүнсийг дагаж буй мунхаг эш үзүүлэгчид хөөрхий еэ.
4 Израиль аа, чиний эш үзүүлэгчид чинь балгасан дахь үнэгүүд адил байсан.
5 Та нар цөмөрхийнүүд уруу ч ороогүй, ЭЗЭНий өдөр тулалдаанд бат зогсохын тулд Израилийн гэрийг тойруулан хана ч босгоогүй.
6 Тэд худал хуурмагийг үзэж, ЭЗЭН тэднийг илгээгээгүй байхад ”ЭЗЭН тунхаглаж байна” хэмээн хэлж худал мэргэ төлгийг үйлдэж байна. Гэсэн ч тэд өөрсдийн үгсийн биелэлтэд найдаж байна.
7 Намайг айлдаагүй байхад “ЭЗЭН тунхаглаж байна” гэж хэлэх үедээ та нар хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг хэлсэн бус уу?»” гэв.