Езекиел 13:10-16 АБ2004

10 Энэ нь амар тайван биш атал “Амар тайван” хэмээн өгүүлж Миний ард түмнийг мэхэлсэн учраас гэдэг нь мэдээж юм. Хэн нэгэн нь ханыг барихад харагтун, тэд түүнийг шохойдно.

11 Тиймээс түүнийг шохойдогчдод энэ нь нурах болно гэдгийг хэл. Аадар бороо орно. Мөн мөндөр та нар унацгаа. Ширүүн салхи гарах болно.

12 Харагтун. Тэгэхэд хана нь нурж унахад “Та нар үүнийг шохойдсон бус уу?” хэмээн та нараас асуух бус уу?.

13 Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.—Би Өөрийн хилэн дотор ширүүн салхийг гаргана. Тэнд бас Миний ууран дотор аадар бороо, мөн үүнийг хилэн дотор залгих мөндөр ч байх болно.

14 Тиймээс Би шохойдсон ханыг чинь нурааж, түүнийг доошоо газарт унагана. Ингэснээр түүний суурь нь ил гарна. Хана нурахад та нар түүний дунд устах болно. Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

15 Тийнхүү Би хана болон түүнийг шохойдогчид дээр Өөрийн хилэнг гүйцээнэ. Би та нарт “Хана ч алга болж, түүнийг шохойдогчид байхгүй болов.

16 Мөн Иерусалимд эш үзүүлэн, амар тайван биш атал түүнд зориулан амар тайвны үзэгдлийг үзэж байсан Израилийн эш үзүүлэгчид ч алга болов” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.—