Езекиел 13:15-21 АБ2004

15 Тийнхүү Би хана болон түүнийг шохойдогчид дээр Өөрийн хилэнг гүйцээнэ. Би та нарт “Хана ч алга болж, түүнийг шохойдогчид байхгүй болов.

16 Мөн Иерусалимд эш үзүүлэн, амар тайван биш атал түүнд зориулан амар тайвны үзэгдлийг үзэж байсан Израилийн эш үзүүлэгчид ч алга болов” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.—

17 Одоо хүний хүү чи өөрийн зүрхнээсээ эш үзүүлж буй, чиний ард түмний охидын эсрэг царайгаа хандуул. Тэдний эсрэг эш үзүүлж,

18 “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Бүх бугуйнд шидэт уяаг оёж, амийг нь авлахаар янз бүрийн өндөртэй хүмүүсийн толгойд зориулан гивлүүр хийгч эмэгтэйчүүд гаслантай яа. Та нар Миний ард түмний амийг авлаад, харин бусдын амийг өөрсдөдөө хадгалах уу?

19 Худлыг сонсож буй Миний ард түмэнд худал хэлснээрээ үхэх ёсгүй хүмүүсийг үхүүлж, амьдрах ёсгүй хүмүүсийг амьдруулахаар атга арвай, зүсэм талхны төлөө та нар Намайг Миний ард түмэнд бузарлав»” гэж өгүүл.

20 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.—Харагтун, тэнд шувуу мэт сүнснүүдийг авлах та нарын шидэт уяаны эсрэг Би байгаа бөгөөд Би тэдгээрийг та нарын гараас тасална. Та нарын шувуу мэт агнах тэдгээр сүнснүүдийг ч хүртэл, тэднийг Би явуулах болно.

21 Би бас та нарын гивлүүрүүдийг хуу татаж, Өөрийн ард түмнийг та нарын гараас чөлөөлнө. Тэд авлагдахаар та нарын гарт хойшид байхгүй байх болно. Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.