Езекиел 13:19-23 АБ2004

19 Худлыг сонсож буй Миний ард түмэнд худал хэлснээрээ үхэх ёсгүй хүмүүсийг үхүүлж, амьдрах ёсгүй хүмүүсийг амьдруулахаар атга арвай, зүсэм талхны төлөө та нар Намайг Миний ард түмэнд бузарлав»” гэж өгүүл.

20 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.—Харагтун, тэнд шувуу мэт сүнснүүдийг авлах та нарын шидэт уяаны эсрэг Би байгаа бөгөөд Би тэдгээрийг та нарын гараас тасална. Та нарын шувуу мэт агнах тэдгээр сүнснүүдийг ч хүртэл, тэднийг Би явуулах болно.

21 Би бас та нарын гивлүүрүүдийг хуу татаж, Өөрийн ард түмнийг та нарын гараас чөлөөлнө. Тэд авлагдахаар та нарын гарт хойшид байхгүй байх болно. Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

22 Учир нь Би түүнийг гашуудуулаагүй байхад та нар зөвт хүнийг худал хуурмагаар мохоосон атлаа, харин хорон муу үйлстнийг урамшуулж, өөрийнхөө хорон муу замаас салж, амиа хамгаалахаас нь болиулсан.

23 Тиймээс эмэгтэйчүүд та нар цаашид хуурмаг үзэгдлийг үзэхгүй, мэргэ төлгийг ч үйлдэхгүй. Би Өөрийн ард түмнийг та нарын гараас чөлөөлнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.