Езекиел 13:3-9 АБ2004

3 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Юуг ч үзээгүй атал өөрийн сүнсийг дагаж буй мунхаг эш үзүүлэгчид хөөрхий еэ.

4 Израиль аа, чиний эш үзүүлэгчид чинь балгасан дахь үнэгүүд адил байсан.

5 Та нар цөмөрхийнүүд уруу ч ороогүй, ЭЗЭНий өдөр тулалдаанд бат зогсохын тулд Израилийн гэрийг тойруулан хана ч босгоогүй.

6 Тэд худал хуурмагийг үзэж, ЭЗЭН тэднийг илгээгээгүй байхад ”ЭЗЭН тунхаглаж байна” хэмээн хэлж худал мэргэ төлгийг үйлдэж байна. Гэсэн ч тэд өөрсдийн үгсийн биелэлтэд найдаж байна.

7 Намайг айлдаагүй байхад “ЭЗЭН тунхаглаж байна” гэж хэлэх үедээ та нар хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг хэлсэн бус уу?»” гэв.

8 Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.—Та нар худал хуурмагийг өгүүлж, худлыг үзсэн учир, тиймээс харагтун, Би та нарын эсрэг байна гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.—

9 Тиймээс Миний мутар нь хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг ярьж буй эш үзүүлэгчдийн эсрэг байх болно. Тэд Миний ард түмний зөвлөлд байх газаргүй болж, тэд Израилийн гэрийн цадигт ч бичигдэхгүй, Израилийн газарт ч орохгүй. Энэ нь та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэхийн тулд юм.