Езекиел 13:6-12 АБ2004

6 Тэд худал хуурмагийг үзэж, ЭЗЭН тэднийг илгээгээгүй байхад ”ЭЗЭН тунхаглаж байна” хэмээн хэлж худал мэргэ төлгийг үйлдэж байна. Гэсэн ч тэд өөрсдийн үгсийн биелэлтэд найдаж байна.

7 Намайг айлдаагүй байхад “ЭЗЭН тунхаглаж байна” гэж хэлэх үедээ та нар хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг хэлсэн бус уу?»” гэв.

8 Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.—Та нар худал хуурмагийг өгүүлж, худлыг үзсэн учир, тиймээс харагтун, Би та нарын эсрэг байна гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.—

9 Тиймээс Миний мутар нь хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг ярьж буй эш үзүүлэгчдийн эсрэг байх болно. Тэд Миний ард түмний зөвлөлд байх газаргүй болж, тэд Израилийн гэрийн цадигт ч бичигдэхгүй, Израилийн газарт ч орохгүй. Энэ нь та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэхийн тулд юм.

10 Энэ нь амар тайван биш атал “Амар тайван” хэмээн өгүүлж Миний ард түмнийг мэхэлсэн учраас гэдэг нь мэдээж юм. Хэн нэгэн нь ханыг барихад харагтун, тэд түүнийг шохойдно.

11 Тиймээс түүнийг шохойдогчдод энэ нь нурах болно гэдгийг хэл. Аадар бороо орно. Мөн мөндөр та нар унацгаа. Ширүүн салхи гарах болно.

12 Харагтун. Тэгэхэд хана нь нурж унахад “Та нар үүнийг шохойдсон бус уу?” хэмээн та нараас асуух бус уу?.