1 Дараа нь Израилийн зарим ахмадууд над уруу ирж, миний өмнө суув.
2 ЭЗЭНий үг надад ирж,—
3 Хүний хүү, эдгээр хүмүүс шүтээнүүдээ өөрсдийн зүрхнүүдэд байрлуулж, өөрсдийн гэм буруугийн бүдрэх чулууг өөрсдийн нүүрнүүдийн яг өмнө тавьжээ. Би ер нь тэднээр асуугдах ёстой гэж үү?
4 Тиймээс тэдэнтэй ярьж, тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Зүрхэндээ өөрийн шүтээнүүдийг байрлуулж, өөрийн гэм буруугийн бүдрэх чулууг өөрийнхөө нүүрний өмнө тавиад эш үзүүлэгч уруу ирдэг, Израилийн гэрийн ямар ч хүнд ЭЗЭН Би шүтээнүүдийнх нь тоо томшгүй байдлаар нь түүнд хариулна.
5 Энэ нь өөрсдийн бүх шүтээнүүдээр дамжуулан Намайг хаясан Израилийн гэрийн зүрхнүүдийг барьж байхын тулд юм»”.