Езекиел 14:12-18 АБ2004

12 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,—

13 Хүний хүү, хэрвээ улс орон итгэлгүй байдал гарган Миний эсрэг нүглүүдийг үйлдэж, Би түүний эсрэг мутраа сунгаж, талхных нь нөөцийг устгаж, түүний эсрэг өлсгөлөн илгээж, хүн, амьтдын аль алиныг нь түүнээс таслан устгах аваас,

14 эдгээр гурван хүн болох Ноа, Даниел болон Иов нар тэнд байсан ч, өөрсдийнхөө зөвт байдлаар тэд өөрсдийгөө л аварч чадах байсан юм хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна.

15 Хэрэв Би газраар догшин араатнуудыг явуулж, тэд түүнийг үр хүүхдүүдээс нь хагацааж, тэр нь эзгүйрэн, ингэснээр араатнуудаас болж түүгээр дайран өнгөрөх хүн үгүй болбол,

16 түүний дунд эдгээр гурван хүн байсан ч, Би амьд буйгаараа тангараглая. Тэд өөрсдийн хөвгүүдийг ч, охидыг ч аварч үл чадна. Зөвхөн тэд өөрсдөө л аврагдах байсан. Харин тэр нутаг эзгүйрнэ гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

17 Эсвэл Би тэр улс дээр илдийг авчирч “Илд нь улсыг дайран өнгөрч, тэндээс хүн ба амьтныг таслаг” хэмээн айлдсан байх аваас,

18 эдгээр гурван хүн тэнд байсан ч, Би амьд буйгаараа тангараглая, тэд өөрсдийн хөвгүүдийг ч, охидыг ч аварч үл чадна. Харин зөвхөн тэд өөрсдөө л аврагдах байсан хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна.