Езекиел 14:8-14 АБ2004

8 Би Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулж, түүнийг тэмдэг, зүйр үг болгож, Өөрийн ард түмний дундаас түүнийг таслах болно. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

9 Харин, хэрэв эш үзүүлэгч үг хэлэхээр ятгагдсан бол тэр эш үзүүлэгчийг ятгасан нь ЭЗЭН Би бөгөөд Би түүний эсрэг мутраа сунгаж, Өөрийн ард түмэн Израилийн дундаас түүнийг устгах болно.

10 Тэд өөрсдийн гэм буруугийн шийтгэлийг үүрэх болно. Асуугчийн гэм буруугийн адил эш үзүүлэгчийн гэм буруу нь түүнчлэн байх болно.

11 Энэ нь Израилийн гэр хойшид Надаас төөрөлгүй, өөрсдийн хамаг нүглээр өөрсдийгөө хойшид бузарлахгүйн тулд юм. Ийнхүү тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно»” хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна.

12 Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,—

13 Хүний хүү, хэрвээ улс орон итгэлгүй байдал гарган Миний эсрэг нүглүүдийг үйлдэж, Би түүний эсрэг мутраа сунгаж, талхных нь нөөцийг устгаж, түүний эсрэг өлсгөлөн илгээж, хүн, амьтдын аль алиныг нь түүнээс таслан устгах аваас,

14 эдгээр гурван хүн болох Ноа, Даниел болон Иов нар тэнд байсан ч, өөрсдийнхөө зөвт байдлаар тэд өөрсдийгөө л аварч чадах байсан юм хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна.