Езекиел 17:11-17 АБ2004

11 Үүнээс гадна, ЭЗЭНий үг надад ирж,—

12 Одоо тэрслүү гэрт хэл. Эдгээр зүйлс нь юу болохыг та нар мэдэхгүй гэж үү? Харагтун. Вавилоны хаан Иерусалимд ирж, хаан хийгээд ноёдыг нь авч, Вавилонд өөртөө тэднийг авчрав.

13 Тэр сурвалжит гэр бүлээс нэгийг авч, түүнийг тангараг дор оруулан, түүнтэй гэрээ байгуулжээ. Тэр бас газрын хүчтэнүүдийг аваад явав.

14 Энэ нь уг хаанчлалыг доройтуулж, тусгаар тогтнуулахгүй, гэрээг сахиж байж л оршин тогтнохоор болгохын тулд юм.

15 Гэтэл тэр түүний эсрэг тэрсэлж, морьд болон олон цэргийг авахын тулд элч нарыг Египет уруу илгээв. Тэр амжилт олох уу? Ийм зүйлсийг хийдэг тэр амь мултрах уу? Тэр үнэхээр гэрээг зөрчин амь мултарч чадах уу?

16 Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Вавилоны хаан түүнийг сэнтийд залсан боловч тэрээр тангаргийг үл тоомсорлож, гэрээг зөрчсөн учир тэр хааны нутаг болох Вавилонд түүнтэй хамт байж, үхэх болно” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

17 “Олон амийг таслахаар тэд далан ухаж, бүслэх ханыг босгож байхад хүчирхэг нөхөр нь, Фараон их цэргийнхээ хамт түүнд дайтахад нь туслахгүй.